Гар утасны яриа орчуулдаг үйлчилгээг нэвтрүүлжээ
нэвтрүүлэхээр болжээ. Өөр өөр хэлээр ярьдаг хэрэглэгчдэд амьд орчуулагчийн туслалцаагүйгээр хоорондоо ойлголцох бололцоо олгож буй энэ үйлчилгээ үнэгүй юм. Android 2.2 болон түүнээс сүүл үеийн үйлдлийн систем бүхий смартфон утастай хэрэглэгчид утсандаа тусгай хавсралт суулгаснаар бие биенийхээ яриаг сонсохын хамт орчуулгыг нь дэлгэцэн дээрээ харах боломжтой болж байгаа аж.
Одоогоор яриа англи, япон, солонгос, хятад хэлний хооронд орчуулагдах бол яваандаа герман, франц, индонез, итали, португаль, испани, тай хэлнүүд нэмэгдэх гэнэ. Өнгөрсөн сард NTT Docomo компани кафе, рестораны хаяг, меню орчуулах үйлчилгээ нэвтрүүлсэн бөгөөд хэрэглэгч гар утсаараа тэдгээрийн зургийг аваад тухайн хэл рүү орчуулуулж унших боломжтой болсон юм.