Энхтайваны гүүрний доогуур ачааны машин явуулахгүй

тээврийн хэрэгсэл явахыг хориглож, өнгөрсөн даваа гаригаас эхлэн зарим чиглэлийн автобус Нарны гүүрээр явдаг болсон. Энхтайваны гүүр эвдрэх болсон гол шалтгаан нь гүүрний доод талын автозамаар явж байгаа ачааны машинуудтай холбоотой гэнэ. Өндөр ачаатай тээврийн хэрэгсэл нь доогуур нь явахдаа гүүрийн нурууг цохиж, хөдөлгөөнтэй болгосон гэж дүгнэжээ.

Тиймээс Нийслэлийн автозамын газраас хөдөлгөөнтэй болсон хэсэгт нь өндрийн хязгаарлалт хийжээ. Гэтэл хийсэн шөнө нь нөгөө тулгуур шонг нь муруйлгасан аж. Түүнчлэн өнөөдрийн байдлаар нөгөө шон нь газар уначихаад байгаа гэнэ. Тиймээс ачааны машиныг гүүрний доогуур явуулахыг хориглох хэрэгтэй гэж үзлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button