Нийслэлийн газрын дарга нарыг томилов
Халамжийн үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү
1972 онд Налайх дүүрэгт төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1992-1996 онд Цог дээд сургууль, 1997-2001 онд Өлзийт дээд сургуулийг санхүүгийн менежерээр төгссөн. 1996-2000 онд улс төрийн ажилтан, 2000-2007 онд Багануур дүүрэгт АН-ын дарга, дүүрэгтээ Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.
Бүртгэлийн газрын дарга С.Содномдорж
1959 онд Өвөрхангай аймгийн Тариалан суманд төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1978-1982 онд Улсын Багшийн дээд сургуулийг түүх, газар зүйн багшаар төгссөн. Өвөрхангай аймагт ЕБС-ийн багш, захирлаар ажиллаж байгаад 1988 онд тус аймгийн Бат-Өлзийт сумын Залуучуудын хороон дарга, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгэм бодлогын хэлтсийн дарга, Боловсрол соёлын газрын мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. 2001-2005 онд хувиараа бизнес эрхэлж байгаад 2006-2008 онд УИХ-ын Тамгын газрын орон нутаг хариуцсан төлөөлөгчөөр ажиллаж байсан.
Мэдээлэл технологийн газрын түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Өлзий
1986 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн. Аав, ээжийн хамт амьдардаг. Хүрээ дээд сургууль, Бээжингийн Шуудан холбооны сургуулийг Холбооны инженер мэргэжлээр төгссөн. 2010-2012 онд Бээжин хотод мэргэжлээрээ ажиллаж байсан. 2012 оноос нийслэлийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Б.Одгэрэл
1962 онд төрсөн. 1980-1985 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетыг түүхч, түүхийн багш, Удирдлагын академийг тус тус төгссөн. Магистр цолтой. 1985-1988 онд ЕБС-ийн 37 дугаар дунд сургуулийн багш, Эрхэс бүрэн дунд сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан. 2009 оноос Баянгол дүүргийн ИТХ-ын АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.
Хөдөлмөрийн газрын даргын тур орлон гүйцэтгэгч О.Эрдэнэбаатар
1976 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хам амьдардаг. 2002-2005 онд Сингапурын дээд сургуульд бизнес удирдлагын мэргэжлээр суралцаж төгссөн. Дараа нь Либерти дээд сургуулийг төрийн удирдлагаар төгссөн. 1995-1996 он, Социаль демократ намын улс төрийн ажилтан. 1996-1999 он, Сонгинохайрхан дүүргийн Социал демократ намын улс төрийн ажилтан. 1999-2000 онд УИХ-ын олонхийн бүлгийн зохион байгуулагч, 2005-2009 онд Чингэлтэй дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан.
Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Бадрал
1963 онд төрсөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Австрали улсад мастер хамгаалсан. Төвийн эрчим хүчний системд ерөнхий диспитчерээс орлогч даргын албыг гүйцэтгэж байсан. Мөн Эрчим хүчний яаманд Эрчим хүчний бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан.
Ж.Марал