Үүрэн телефоны хэрэглэгч зургаан тэрбумд хүрэв
Манай гаригийг 6.97 тэрбум хүнтэй гэж үзвэл дунджаар 100 хүний 86 нь гар утастай гэдгийг энэ тооцоо харуулж байна. Гэхдээ хүн төрөлхтний 86 хувь нь гар утас хэрэглэдэг гэсэн үг энэ хараахан биш.
Зарим газар нэг хүн хоёр гурваар нь утас барьдгийг энд давхардуулсан тооцсон нь мэдээж. ITU- гийн мэдээлснээр 1.34 тэрбум хүнтэй Хятадад нэг тэрбум хэрэглэгч байгаа бол Энэтхэг 2012 оны эцэс гэхэд энэ үзүүлэлтэд хүрэх гэнэ.