Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг нураад эхэллээ

засвар хийлгүй байсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд барилгын хана, тааз нурж, дээврээс ус гоожоод эхэлсэн байна.

Энэ талаар мэргэжлийн хяналтын байцаагч нуралт үүсэж, булан бүр мөөгөнцөр тогтож, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болсон, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлтийг гаргасан аж. Тиймээс цэцэрлэгийн удирдлагууд хуучин барилгыг нурааж шинээр барилга бариулах хүсэлтээ БШСУЯ, Өмчийн харилцааны газар, дүүргийн Засаг дарга, дүүргийн боловсролын хэлтэс зэрэг газарт удаа дараа албан бичгээр өгч байсан аж.

Гэтэл жил бүрийн төсвөөс энэ цэцэрлэгийн шинээр барих асуудал хасагдсаар ирсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч бас сурч боловсрох эрхтэй. Түүнийг нь хангаж буй ганц цэцэрлэгийг нурахаас нь өмнө засаж өгөх хэрэгтэй байх.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button