АТГ-ын дарга Б.Дангаасүрэн агсны гэр бүлийнхэн хэвлэлийн хурал зарлалаа
Хуралд талийгаачийн гэргий Д.Урансанаа, хүү Д.Отгонхүү, төрсөн дүү Б.Дансал нар оролцох юм байна.
Талийгаач нь гадаадад албан ажлаар явж байгаад зуурдаар амиа алдсан явдал нь одоо хүртэл шалтгаан нь тодорхойгүй байгаа юм.
Монгол Улсын хууль шүүхийн байгууллага энэ учир битүүлэг үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй ба ар гэрийнхэн нь Олон улсын байгууллагад хандаад байгаа билээ. Энэ талаар гэр бүлийнхэн нь мэдээлэл хийхээр болсон байна.
Т.АМУР