Эдийн засгийн хөгжилд нөлөөлөх төслүүдийн удирдлага хамтран ажиллахаар болов
эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгон Монголын эдийн засгийн хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх Таван толгой, Шинэ төмөр зам төслүүдийг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ.
Шинэ төмөр зам нь Таван толгойн орд газраас урагш болон зүүн чиглэлд баригдаж, экспортын шинэ гарцуудыг бий болгосноор уул уурхай, төмөр замын салбар, өргөн утгаараа Монгол Улсын эдийн засагт бодит үр өгөөж авч ирэх төсөл юм.
Төслийг гүйцэтгэгч Монголын төмөр зам ТӨХК- ийн захирал М.Энхсайхан, Эрдэнэс-Таван толгой ТӨХК-ийн захирал Я.Батсуурь нар өнөөдөр харилцан төслөө танилцуулж, шинэ төмөр замын суурь бүтцийг стратегийн ач холбогдолтойг онцлон дурьджээ. Энэ далайцтай ажлыг бодлогын хувьд нэгтгэх, нягт хамтарч ажиллахаар болсон байна.
Монголын төмөр зам ТӨХК-ийн захирал М.Энхсайхан Энэ төсөл бол мега төсөл. Эдийн засаг, нийгэм, улстөрд асар их нөлөөтэй гэсэн үг. Тийм учраас төслийн эргэн тойронд болж байгаа үйл явдал нийгэмд аль болох нээлттэй байж гэмээнэ амжилтад Төслийн удирдлагууд цаашид тогтмол хугацаанд уулзлалт зохион байгуулж, ажлын явц, бодлогоо нэгтгэн хамтарч ажиллахаар болсон байна.