А.Болорсүхэд 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоно
байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч А.Болорсүхийн гэр бүлд 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор болжээ. Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан тус шийдвэрийн дагуу 20 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг орон сууц худалдан авахад нь дэмжлэг болгон өгөх гэнэ.
Дэд ахлагч А.Болорсүх нь өдгөө БНСУ-д эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь сайжирчээ. Түүний БНСУ-д эмчлүүлэх эмчилгээний зардал болох 240 сая төгрөгийг Засгийн газраас олгосон байна.