Нийслэлд хэрэгтэй нэг жиргээ твийт уралдааны удирдамж
· ЗОРИЛГО
Нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудалд шийдэл хайх жиргээчдийн дуу хоолойг сонсох, шилдэг санаа, саналуудыг хамтран хэрэгжүүлэх.
· ЗОРИЛТ
Ажлын хэсэг байгуулж жиргээчдийн ирүүлж буй санал зөвлөмжүүдийг нэгтгэн засч залруулах арга замыг эрэлхийлэх хамтран хэрэгжүүлэх
· ХУГАЦАА
2012 оны 10 дугаар сарын 25 өдрийн 0800 цагаас 10 дугаар сарын 27 ны өдрийн 1000 цаг хүртэл
Дүнг 10 сарын 28 ны өдөр олон нийтэд зарлана.
· ХЭН ОРОЛЦОХ ВЭ
Монгол улсын харьяат гадаад дотоодод ажиллаж, суралцаж, амьдарч буй твиттер аккаунт бүхий иргэн.
· ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Жиргээчид санаа, саналуудаа 130 тэмдэгтэнд багтаан бичнэ. Бичлэгийн урд #niislelmn хаштагийг ашиглан бичих бөгөөд хэрвээ шаардлагатай гэж үзвэл жиргээний төгсгөлд @niislelmn хаягийг оролцуулан бичлэгээ ирүүлж болно. Нэг оролцогч нийт 5 хүртэл твийт оролцуулж уралдаанд оролцох бөгөөд 5 аас илүү твийт бичсэн тохиолдолд хугацааны хувьд эхлэн бичсэн 5 твийтийн үзүүлэлтийг харгалзан үзэж дүгнэнэ..
· ХЭРХЭН ДҮГНЭХ ВЭ?
Өгөгдсөн цагт ирүүлсэн бичлэгүүдийг нэгтгэн RETWEET ийн тоо, FAҮORITE ийн тоог үндэслэн дүгнэнэ.
Энд RETWEET, FAҮORITE хийж буй жиргээчдийн дагагч болон TWEETGRADER /www.tweetgrader.com/ ийн үнэлгээг үндэслэн дүгнэнэ.
· ШАГНАЛЫН САН
1. 1 -р байр. Нэг твиттер хэрэглэгчийг шалгаруулан бүтэн жил УСАН БАССЕЙН-д хичээллэх эрх
2. 2 -р байр. Нэг твиттер хэрэглэгчийг шалгаруулан хагас жил GYM клубт хичээллэх эрх
3. 3 -р байр. Нэг твиттер хэрэглэгчийг шалгаруулан дурсгалын зүйл, СТӨргөөнд зохион байгуулагдаж буй үзвэр үйлчилгээ хагас жил үнэгүй үзэх эрх
ХОЛБОО БАРИХ TWITTER ID @NIISLELMN
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР