Багшийн Хөгжил хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо
боловсролын зөвлөх багш нар, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын сургалтын албадын заах арга зүйч багш нар, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд, БШУЯ-ны холбогдох албадын мэргэжилтнүүд оролцлоо. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, багшлах арга зүйд тулгамдсан асуудлыг олж илрүүлэн шийдвэрлэх арга замыг сонгон хэрэгжүүлэхэд оршиж байгаа аж.
Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд ажиллаж, амьдрах чадвартай, өөртөө итгэлтэй, үндэсний уламжлал, соёл зан заншлаа дээдэлдэг, сурах хүсэл тэмүүлэлтэй, эрдэм боловсролтой иргэнийг төлөвшүүлэхэд багш чухал үүрэгтэй. 1990-ээд оноос хойш Монголын багш нарын мэдлэг, заах арга ур чадварын хөгжилд мэдлэгт суурилсан хандлагаас чадварт суурилсан хандлага руу шилжих, мэдлэгийг дамжуулахаас бүтээхийг илүү үзэх, мэдээлэл харилцаа технологийн дэвшлийг ашиглан мэдээллийн эх сурвалжаас ашигтай мэдээллээ авах, тоон үзүүлэлтээс чанарын өөрчлөлтийг эрхэмлэх гэх мэт шинэлэг эерэг сайн өөрчлөлтүүд гарсан билээ.
Ийнхүү багш нарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, багшийг хөгжүүлэх, мэргэжил, арга зүй, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх таатай нөхцлийг бүрдүүлснээр боловсролын чанар, нийгэм дэх багшийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулж байгаа юм байна.
Б.ХАНД