Манай баг тамирчид А хэсэгт өрсөлдөнө
волейболчдын баг тамирчид оролцож байгаагаар онцлог аж.
Тэмцээнд эхний тойргоор 13 орны баг тамирчид дөрвөн хэсэг болж тоглохоос гадна манай улсын баг Иран, Шри-Ланка, Кувейт улсуудтай А хэсэгт өрсөлдөх юм байна. Харин В хэсэгт Хятад, Тайланд, дэвжээний эзэн болох Казахстаны багууд орж байна. Харин С хэсэгт Өмнөд солонгос, Тайвань, Австрали, D хэсэгт Энэтхэг, Япон, Туркмений багууд тоглохоор болжээ. Тэмцээн ирэх сарын 1-нд өндөрлөнө.
Р.Саруул