Хуурай боомт байгуулахыг дэмжлээ

хооронд байгуулах Хуурай боомтын асуудлаар Засгийн газар хооронд хэлэлцээр хийхийг УИХ-ын аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар далай тэнгисээс алслагдсан орны нийслэлийн төв, эсвэл Азийн авто замын болон Транс-Азийн төмөр замын аль нэг сүлжээнд хүрэх бололцоог олгох юм. Нөгөөтэйгүүр олон улсын нэгдмэл холимог тээвэр, ложистикийн системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох олон улсын чанартай Хуурай боомтын жагсаалтыг баталж, хөгжүүлэх юм.

Манай улс олон улсын чанартай Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын- Үүд, цаашид Чойбалсан зэрэг байршлуудад хуурай боомтын байгуулах саналыг хуралдаанд оролцогчид дэмжсэн байна.

Ч.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button