Барс-ын гүүр нурах нь ээ

Энэ гүүр жилийн дөрвөн улиралд олны хөл тасрахгүй, байнгын зорчигчтой байдаг гэхэд хилсдэхгүй. Харамсалтай нь модон гүүр иргэдийг гэмтээж, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хэдийнэ хүрчээ. Гүүрийг анзаарч, анхаарах хүн байдаггүйгээс хэзээ мөдгүй нурахад хүрсэн бололтой.

Өнгө үзэмжид нь анхаарахгүй юм гэхэд иргэдэд аюулгүй орчин бүрдүүлж, бат бөх чанарт анхаарах хэрэгтэй байна. Гүүрний шал өгөршиж, зарим хэсэгтээ цөмөрсөн харагдана лээ. Мөн шатны бэхлэгч багана суларч, хүн гишгэх бүрт ганхаж байв. Ойр орчмын иргэд нь Энэ гүүр арай ч ийм байгаагүй юм. Харин энэ зун илүү эвдэрсэн. Одоо бүр шатнууд нь хэсэгчлэн ховхорч байна.

Болгоомжтой явахгүй бол завсраар нь унаж мэднэ. Ялангуяа жаахан хүүхэдтэй явахдаа анхаарч байхгүй бол шууд унах аюултай. Шөнө оройн цагаар бол бүр хэцүү. Тэглээ гээд холуур тойрч явалтай биш энэ гүүрээр явахаас өөр аргагүй гэцгээж байлаа. Нийслэл хот хөгжиж, шинэ бүтээн байгуулалт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай хүн бүр санал нийлэх ч хийсэн зүйлээ арчилж, хамгаалах сэтгэл дутмаг байдаг нь нууц биш.

Уг нь өч төчнөөн хөрөнгө зарж, чанарын шаардлага хангахгүй нүхэн гарц барьж байхаар энэ мэт бүтээн байгуулалтыг засч, янзлах шаардлагатайг холбогдох албаныханд дуулгая.

О.Номин-Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button