Монгол туургатны бөхийн барилдаанд оролцох бөхчүүдийн нэрс тодорлоо

тодорлоо. Буриад улсаас хоёр жинд нийт 16 бөх оролцох бөгөөд -85 кг-ын жинд ОХУ-ын Чөлөөт бөхийн спортын мастер, самбо бөхийн дэлхийн аварга, Буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Эрдынеев Баясхалан, чөлөөт бөхийн спортын мастер, Буриад үндэсний бөхийн таван удаагийн аварга Гармаев Иван, чөлөөт бөхийн спортын мастер, буриад үндэсний бөхийн гурван удаагийн аварга Цырендондоров Зорикто, Чөлөөт бөхийн спортын мастер, буриад үндэсний бөхийн барилдааны аварга Гармаев Саян, чөлөөт бөхийн спортын мастер Базаров Вандан, чөлөөт бөхийн спортын мастер Бадмаев Сергей нарын зургаан бөх оролцох аж.

Харин +85 кг-ын жинд чөлөөт бөхийн спортын мастер, Буриад улс болон Москвад зохион байгуулагддаг олон улсын аварга шалгаруулах тэмцээний аварга, буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Санжиев Ринчин, буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Максаров Цыбик, чөлөөт бөхийн спортын мастер, буриад үндэсний бөхийн аварга Цыренов Батор, чөлөөт бөхийн спортын мастер, буриадын залуучуудын үндэсний бөхийн аварга Гармаев Батор, чөлөөт бөхийн спортын дэд мастер Дамбаев Балдан нарын таван бөх оролцох мэдүүлгээ ирүүлжээ.

Бөхчүүдийн дасгал сургуулилт, арын албыг Буриад улсын үндэсний бөхийн ахлах дасгалжуулагч, чөлөөт бөхийн спортын мастер Дамбиев Михаил, Буриад улсын үндэсний бөхийн арван удаагийн аварга, чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга Гармаев Илья тэргүүтэй зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг хариуцан ажиллах аж.

Буриадын бөхчүүд Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадмаас хойш бүтэн багаараа оролцож ирсэн бөгөөд энэ удаагийн наадамд тун хүчтэй баг ирүүлэх нь харагдаж байна.

Тэднээс +85 кг-ын жинд зодоглох Санжиев Ринчин нь 2009 онд Улаанбаатар хотод болсон Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадмын гурвын даваанд Монгол Улсын шилдэг залуу харцага Ө.Даваабаатарыг хаяж хурсан олныг баясгаж байлаа. Харцага Ө.Даваабаатарын хувьд өмнөх өдөр нь болсон монгол бөхчүүдийн сонгон шалгаруулах барилдаанд илт тасархай түрүүлээд байсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button