Ц.Оюунбаатар тангараг өргөхөө мэдэгджээ
тангараг өргөөгүй байгаа Ц.Оюунбаатар удахгүй тангарагаа өргөхөө тэрээр мэдэгдсэн байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг намын жагсаалтаар сонгуульд өрсөлдөх эрхийг нь СЕХ-ноос хассан ч тэрээр хүлээн зөвшөөрөөгүй. Н.Энхбаяртай холбоотойгоор Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэхгүй байгаа гэсэн таамгийг ажиглагчид өгсөөр ирсэн. Тэгвэл энэ асуудалд тэрээр өөрөө байр сууриа илэрхийлжээ.
Ц.Оюунбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа Би УИХ-д сууж байсан ахмад гишүүн. УИХ-д гүйж ороод сууна гэдэг нээх сайхан юм биш. Тэнд зөвхөн хууль тогтоол боловсруулах л үүрэгтэй. Түүнээс биш бялуу хүртдэг газар биш. Мэдээж УИХ-д ороод хийх ёстой ажлууд хүлээгдэж байгаа. Энэ ажлуудаа хийхийн тулд би 7-10 хоногтоо багтаагаад УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө гэжээ. Тэрээр мөн ямар нэгэн дарамт шахалт, даалгаварын улмаас тангарагаа өргөхгүй удаад байгаа асуудал байхгүй гэсэн байна.
Т.АМУР