Түймэрт түлэгдсэн дэд ахлагчид 20 сая төгрөг олгоно

Тэгвэл энэ түймрээс эсэн мэнд үлдсэн дэд ахлагч А.Болорсүхэд ОБЕГ-аас 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

ОБЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж дэд ахлагч А.Болорсүхийн гэр бүлд орон сууц худалдан авахад нь дэмжлэг болгон дээрх мөнгийг олгох шийдвэр гаргасан байна.

Дэд ахлагч А.Болорсүх нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Залуу гэр бүл өөрсдийн орон сууцгүй байжээ. Иймээс ОБЕГ-аас амь насаараа дэнчин тавин байж албан үүргээ биелүүлсэн А.Болорсүхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж ийнхүү буцалтгүй тусламж олгож байна. Тэрбээр БНСУ-д эмчлүүлж байгаа юм. Өнгөрсөн зургаадугаар сард БНСУ-ыг зорьсон түүний эмчилгээний зардал болох 240 сая төгрөгийг Засгийн газраас гаргасан билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button