Төсөвт тусгаагүй шийдвэрлэх асуудал олон байгааг онцлов
уулзалт хийж, сонирхсон асуултуудад нь хариулт өгч байхаар шийдвэрлэсэн. Үүний дагуу өчигдөр Ерөнхий сайд ба 10 асуулт хариулт анхны уулзалтаа зохион байгууллаа. Тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар албан ёсны мэдээлэл өгөхийг хүсч, асуулт илгээжээ.
Нийт 60 гаруй асуултад хариулахыг хүссэн боловч цаг хэмнэх үүднээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдгээрийг багцлан, давхардсан асуултыг нэгтгэж, 10 асуултад хариулт өгсөн юм.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээс Улаанбаатар дахь дипломат корпусын төлөөлөгчид, гадаадын байнгын сурвалжлагчид хамгийн эхэнд Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх гурван гол зорилтын талаар тодрууллаа.
Үргэлжлүүлэн авлига, хээл хахууль, хүн амынхаа ядуурлыг хэрхэн арилгах талаар сонирхож, шинэ төмөр зам зэрэг дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх хэтийн төлөвлөгөөг лавлав. Мөн манай улсын гадаад орнуудтай харилцах үндсэн бодлогыг сонирхонгоо улстөрийн хүрээнд хийж буй төрийн албан хаагчдын халаа, сэлгээний талаар тайлбарлахыг хүссэн байна.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариуд нь Засгийн газраас авч хэрэгжүүлэх гурван том зорилгод бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон инфляцийг барих, төрийн хүнд суртлыг арилгаж, нээлттэй, тунгалаг байлгах чиглэлээр хийж буй ажлаа үргэлжлүүлнэ хэмээн онцоллоо.
– Мөн тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын нэг зорилт авлигыг устгах юм. Бид энэ чиглэлээр тодорхой ажлыг хийж эхлээд байна. Ард иргэдийнхээ ядуурлыг бууруулахын тулд ажлын байрыг нэмэгдүүлж, дэд бүтцийг хөгжүүлэх болно. Халамжийн хавтгайрсан бодлогоос татгалзаж зорилтод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Хөрш хоёр оронтой тэнцүү харьцаж, гурав дахь орны бодлогын хүрээнд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгыг тавин ажиллаж байна гэв.
Уулзалтын төгсгөлд ирэх оны төсөвт Ерөнхий сайдын багцад тусгагдсан 50 тэрбум төгрөгийн талаар тайлбар хийсэн юм. Түүний тайлбарласнаар Төсөвт тусгаагүй шинэчлэлийн Засгийн газарт тулгамдаж буй олон асуудал байгаа гэнэ.
Тэдгээрийг шийдвэрлэхийн тулд дээрх мөнгийг багцдаа тусгаж өгөхийг хүсчээ. Дашрамд дуулгахад Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Монгол Улсад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын удирдлагуудад нэг дороос өргөн хүрээтэйгээр өгөх зорилгоор энэхүү уулзалтыг цаашид cap бүр зохион байгуулах аж.
Б.Төрбат