Солонгосын НАNА группийнхэн БХБ-ын сайдаас тусламж хүслээ
Засаг даргаар захирамж гаргуулж байжээ. Гэтэл бүх зөвшөөрөл нь байгаа атлаа өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нээж өгөхгүй байгаа аж. Тиймээс тус группийн удирдлагууд БХБ-ын сайд Ц.Баярсайханд хандаж, туслалцаа хүслээ. Тэдний ярьж буйгаар Хотын дарга Батбаярын үед тэр газарт 30 мянган айлын орон сууцны хотхон барихаар хөөцөлдөж, бүх шатныхны зөвшөөрлийг авсан аж.
Тэгээд үйл ажиллагаагаа эхлүүлэх гэтэл хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүргэжээ. Уг нь Hyundai, HANA групп хамтран консерциум байгуулж, хөрөнгө оруулалтыг 100 хувь шийдэхээр төлөвлөсөн гэнэ. Харин гүйцэтгэлийг монголчуудаар хийлгэхээр бүх асуудлыг шийдсэн байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл сунжирсан уг төслийг ажил хэрэг болгох тэр газарт одоо MCS, PUMA- гийн гэгдэх барилгууд баригдаж байгааг HANA группийнхэн гайхаж буйгаа сайдад дуулгаад, ажлаа хурдан эхлүүлэх боломжийг минь нээж өгөхийг хүссэн юм. Харин БХБ-ын сайд Ц.Баярсайхан Энэ асуудлыг судалж үзье, Хотын даргатай уулзаж шалтгааныг тодруулж, аль болох ойрын хугацаанд хариу өгөхийг хичээе гэсэн юм.
М.Уянга