Эрхэм гишүүн хамгаалалт хүссэн ч…
тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Хамгаалалтын албаныхан Төрийн ордон гэдэг байшин, эд зүйлийг хамгаалах үүрэгтэй юу, ажлын байрандаа очих гэсэн гишүүнийг хамгаалах үүрэгтэй юу гэсэн асуултыг Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Г.Лхагвасүрэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын хуулийн зөвлөх, хошууч Тогтохням нарт тавих вэ дээ.
Эрхэм гишүүнийг ажлын байрандаа орох гэхэд МАН-ыг дэмжигчдийн жагсаалд хүлэгдээд орж чадахгүй байгааг харсан хэрнээ хамгаалахаа байг гэхэд туслаагүй тэдэнд гомдсон сэтгэлээ байнгын хорооны хурлаараа ийн илэрхийлтэл харин хамгаалалтын албаныхан бараг л ордны хашааны гадна байсан болохоор маньд хамаагүй ухааны зүйл хэлж эрхэм гишүүний уурыг улам ч хүргээд авсан. Ёстой нөгөө хар нүднээс хөмсөг гадуур гэгчээр тэдний хариулсан энэ хариултанд дургүйцсэн байнгын хорооны эрхэм гишүүд мөчөөгөө өгөхгүй хариуг нь өгч байсан.
Үнэндээ л нэг нь хамгаалуулах гэж зүтгээд нөгөөх нь хамгаалахгүй гэж зүтгээд ёстой нөгөө Зэрэг нэмэхийн өмнө кинон дээр гардаг шиг ноён нь албатаа хөөгөөд байгаа ч юм шиг, албат нь ноёноо хөөгөөд байгаа юм шиг зүйл л болох гээд байх шиг харагдаж байлаа.