Замын түгжрэлийг багасгахад санал нэмэрлэе
хугацаанд туршилт сорилт маягаар машины дугаар зааж, долоо хоногийн хуваарь гаргаж мөрдөж байна. Уг ажлыг зөв зүйтэй санаачилга гэж үзэж байна. Гэвч нарийвчлан бодох юм байна аа. Ер нь, замын түгжрэлийг арилгахад нөлөөлөх олон нөхцөлүүдээс дөрвөн гол зүйлд анхаарах хэрэгтэй. Нэгд, хөдөлгөөнд орох машины тоо, хоёрт хамгийн их ачаалалтай цаг хугацаа, гуравт, хамрах нутаг дэвсгэрийн хүрээ, дөрөвт иргэдэд жигд тэгш үйлчлэх боломжийг зөв олгох зэрэг болно. Одоогийн сорил туршилтад дээрх дөрвөн зүйлээс эхний хоёр нь илүү анхаарал татаж байна. Уг нь, энэ , нөхцөлүүдийн харилцан уялдааг аль болох анхаарахгүй бол үр дүн бага байх болно. Үүний хамтад долоо хоногийн зөвхөн ажлын таван өдөрт л зохицуулалт хийх нь хангалтгүй. Автобус одоо ч түгжирч л байгаа билээ.
Бас бямба, ням гаригт ялангуяа үдээс хойш маш их түгжирч байна Энэ хоёр өдөр жирийн иргэдийн хувийн ажил сургууль, эмнэлэг, урлагийн байгууллага, үзвэр соёл, захын үйлчилгээ харин ч их болдог. Ялангуяа хүйтрэхэд халтиргаа ихэсч машины ерөнхий хурд саарах үед ажлын өдөрт хоёрхон цифрээр хязгаарлалт хийх нь хангалтгүй бас утаа ихэсч харанхуй наргүй байх цаг ихэснэ. Иймд долоо хоногийн ажлын таван өдөрт эцсийн дөрвөн цифрээр тусдаа хоёр удаа хязгаарлалт тогтоогоод явбал түгжрэл эрс багасна.
Өвөлд хашаа, гараашид машинаа тавих нь ихэсдэгч гэсэн ер нь машин их олширсон. Эцсийн цифрийн байдлаар долоо хоногт ажлын өдрөөр хоёр удаа хязгаарлалтад орох сүлжээ зохицуулалтыг янз бүрээр хийж хуваарь гаргаж болно. Замын цагдаагийн газар нөхцөл байдлаа сайн мэдэх учир тэдний санал чухал. Энд жирийн нэг жишээ загварыг тохиолдлоор авч харуулъя.
Ийм тохиолдолд гол замд нэгдүгээр эгнээнд зөвхөн автобус явна гэлтгүй чөлөөтэй болговол машин эрс цөөрсөн учир автобусны хөдөлгөөн өөрөө ч саатахгүй. Гол замд хажуугийн замаас машин орж ирэх, автобус өөрөө даялж эргэх үед бие биенийхээ замын эгнээ рүү хэсэг хоромд, хэсэг метр газар зайлшгүй л хөдөлгөөн давхарддаг билээ. Бас нэгдүгээр эгнээнээс такси барих боломжтой байх нь амьдралд их чухал.
Гар ачаагаа үүрсэн, барьсан, хүүхэд тэвэрсэн, хөтөлсөн, хөл гар муутай хүмүүс их байдаг манай орчинд замаас такси барих нь их чухал болдог. Тусдаа зогсоол яваандаа газар сайгүй бий болсон үед бол өөр хэрэг. Машины дугаарын эцсийн цифрийн эхний тавыг /1, 2, 3, 4, 5/ бямбад нийслэлийн , баруун хэсэгт, нөгөө сүүлчийн цифрийг /6,7,8,9,0/ хотын зүүн хэсэгт тус тус хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.
Харин ням гаригт энэ бүлэг цифрүүдийн байрыг сольж хөдөлгөөнд оруулбал иргэд ахуй амьдралын хэрэгцээгээ амралтын хоёр өдөртөө түгжрэлгүй, стрессгүй хангаж цагаа хэмнэнэ. Нийтийн автобус явдгаараа маш сайн явах ёстой. Дээрх бүлэг цифрийг сондгой тэгшээр нь бүлэглэж ч болно. Иргэд ч өөрөө зохицуулан хандаж, зайлшгүй хэрэгцээ гарсан үед хотын захын тойруу замаар хотын нөгөө хэсэгт шилжин ажлаа амжуулж болно. Жишээ нь, машины дугаараараа бямба гаригт хотын баруун хэсэгт хязгаарлалтад орсон машин алс тойруу замаар зүүн хэсэгт хамаарах нутаг дэвсгэрт очиж, хязгаарлалтад шахагдалгүй зайлшгүй ажлаа тэр өдөртөө гүйцэлдүүлнэ.
Харин хотын баруун зүүн хэсэг гэдгээ засаг захиргааны хуваариар биш, дэвсгэр нутаг ба машины ерөнхий нягтралаар төсөөлөн журам тогтоож болно. Ерөнхийдөө Энхтайваны гүүрээр баримжаалж болно. Яг тодорхой зохилуулалтын үед үүнийг шийдэх нь мэдээж.
Хүн бүрийн ашиг сонирхол өөр өөр байгаа ч гэсэн дурдсан ерөнхий зарчмыг баримталбал алтан дундаж байж чадна гэж үзнэ. Нэг машиныг хоёр өдөр дараалан хөдөлгөөнд орох талын асуудлыг ч бодож судлах хэрэгтэй. Ер нь нийслэлийн хэтийн төлөв дотор Бага, Их тойруугаас гадуур задгай тойруу захын тойруу, алсын тойруу гэдэг бүсүүд тогтоон, замын хөдөлгөөнийг бүсийн хүрээнд журамлан зохицуулдаг болгох ажлыг ирэх оноос хийвэл зохистой мэт. Үүний тулд дээр дурдсан тойруугийн замуудыг юуны урьд тохилог болговол үр дүн өгнө. Метро ашиглалтанд орох нь өнөө маргаашийн асуудал биш ээ. Бас метро дангаараа бүх асуудлыг шийдэхгүй.
С.БААТАР