Реквием Монголын тайзнаа хүний хүч чадлыг тунхаглана

ирэх онд тохиож буй.

Ийнхүү давхар баяр тохиож байгаатай холбоотойгоор Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон алдарт хөгжмийн зохиолчийн домогт Реквием-ыг тайзнаа амилуулах гэж байна.

Эл бүтээлийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэхийн удирдлагаар Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид хамтран тайзнаа амьдруулна. Ж.Вердийн дөрвөн хоолойн хүчирхэг найрал дууны хоёр хамтлаг, дөрвөн гоцлол дуучин, симфони найрал хөгжимд зориулан бичсэн алдарт Реквием-ийн гол дүрд МУГЖ С.Мөнгөнцэцэг, ДБЭТ-ын гоцлол дуучин Б. Гомбо-Очир, Ж. Бямбажав, Р.Доржхорлоо нар дуулах аж.

142 жилийн настай энэхүү сонгодог хөгжмийн цогц бүтээлийг зохиогдох үед ердийн реквием үү, догширсон бурхад, тэдний сүр хүчнээс сүрдсэн хүнийг дүрсэлдэг байсан гэд Харин Ж.Верди анх удаа Хүн-ийг гол болгон үзүүлснээрээ тухайн үедээ дуулиан тарьж байсан юм. Реквием нь Амирлуулахуй, Хилэнт гэсгээлийн өдөр тохиохуй, Тавиг өргөл/, Ялгуугсдад одуулах залбирал, Оройн дээд золиослох тавигийн хурга, Энхжингийн гэгээ, Эрх эзэн минь зовлон, зовлонгоос гэтэлгэж хайрла нэрт долоон ангитай.

Энэхүү бүтээлд хүн бол агуу их хүчний өмнө гашуудан эмгэнэгч, энэлэн шаналагч, бачимдан мэгдэгч биш, харин ч зовлон бэрхшээлийг сөрөн зогсог эрэлхэг, хүчирхэг нэгэн гэдгийг харуулсан байна.

Ийнхүү реквием зохиолын уламжлалт хэлбэр хэмжээ, сэдэв, хэмнэл аялгууг үндсээр нь өөрчилж чадсан гайхамшигт бүтээл энэ сарын 27-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзан дээрээс Монголын үзэгчидтэй мэндчилэх нь.

Ц.Баттуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button