Япон хүүхэлдэйг 200 жил хадгалсан дунгаар урладаг

Үзэсгэлэнт япон хүүхэлдэй үзэсгэлэнд уул усаа аргадаж амьдардаг нүүдэлчин ёс заншилтай монголчуудад зориулан урласан 30 гаруй хүүхэлдэйг дэлгэн тавьжээ. Хүүхэлдэйн малгай болон өмсгөлийг цэнхэр өнгөтэйгөөр дүрсэлсэн нь монгол түмний шүтэн дээдэлдэг мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн аж. Мөн хүүхэлдэйн дотор талыг мод, гадна талыг нь далайн дунгаар урлажээ.

Хүүхэлдэйг 200 жил хадгалсан дунгаар урладаг бөгөөд энэ нь хагарч гэмтэхээс сэргийлдэг байна. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн хувцас хэрэглэл, гоёл чимэглэлүүдийг нэг бүрчлэн гараар хийсэн бөгөөд модны цаасаар хүүхэлдэй урладаг япончуудын эртний уламжлалыг хадгалахын тулд хүүхэлдэй хийдэг утсыг хүүхэлдэйн толгойн дотор байрлуулсан аж.

Түүнчлэн хүүхэлдэй бүрийн дэргэд цэцэг тавьсан нь тэдгээр бүтээлийг амьд мэт харагдуулж байлаа. Япон хүүхэлдэй бол Японы урлагийн цогц бүтээл бөгөөд хүүхэлдэйн нүүрний байдлаас хувцаслалт хүртэл маш нарийн технологиор бүтээдэг байна. Бошо-Сошойн багш энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ Хүүхэлдэй урлалын газрын багш нартайгаа хамтран жил хагасын хугацаанд урлажээ.

Дашрамд сонирхуулахад, Бошо-Сошойн багш 1974 онд Хүүхэлдэй урлалын газраа байгуулж, түүгээрээ дамжуулан гадаадын улс орнуудтай соёлын харилцаа тогтоожээ. Тэрбээр Америк, Голланд, Герман, Хонг Конг, Франд, Австрали зэрэг улсад үзэсгэлэнгээ дэлгэн тавьж, Японы уламжлалт хүүхэлдэйн урлагийг сурталчилсан байна.

Э.Болор-Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button