Нарны гүүр энэ өвөл хаагдаж болзошгүй

Японы инженерүүд манай улсын цаг уурын нөхцөлтэй уялдуулан хальтиргаанаас урьдчилан сэргийлэх хэсгийг хийж өгсөн. Гэхдээ энэ нь зөвхөн гүүрний уулзвар хэсэгт байгаа юм.

Харин гүүр өгсүүр учир их хэмжээний цас орсон тохиолдолд машин явах боломжгүй гэдгийг албаныхан тогтоожээ. Тиймээс хүйтний улирал эхлэхээс урьтаж арга хэмжээ авахаар Японы талд хүсэлт гаргасан байна.

Гэвч хальтиргаанаас хамгаалах тусгай технологийг дулааны улиралд хийх шаардлагатай ч одоо амжихгүй аж. Түүнчлэн энэхүү технологийн өртөг нь 80 сая төгрөг болох юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button