Паркийн хаалга жилийн дөрвөн улиралд нээлттэй
сарын 1-нд л үүд хаалгаа нээж, зуны гурван cap өнгөрмөгц хамхин ажин түжин болдог парк жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаатай болох нь ээ. Хаврын урь, зуны цэцэг, намрын шаргал нар, өвлийн цас мөс гээд аль ч үед хүүхэд залуус парктаа тоглож, зугаалах цаг холгүй болсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Паркийн удирдлага мэдээллээ.
Хүүхэд залуус ч гэлтгүй бүх насныхан ирж амрах боломжоор хангах аж. Хүйтний улиралд гадаа бус дотор амарч тоглох нөхцөлөөр хангах юм байна.