Боловсролын хуулийн хэрэгжих хугацааг хойшлууллаа
тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгодог байсныг цуцлах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Уг асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр дахин авч хэлэлцсэн юм. Учир нь өнгөрсөн парламентын төгсгөлд баталсан хуулийг өнөөдөр цуцалчихвал УИХ өөрийнхөө хийсэн ажлыг таван сарын дараа үгүйсгэсэн хэрэг болно гэдэг шүүмжлэлийг олон гишүүд хэлж байлаа. Ер нь уг асуудлаар улс төрийн шийдэл гаргах ёстой аж.
Боловсролын салбарт ажиллагсдын тэтгэмж гэдэг наанаа жижиг асуудал мэт харагдаж байгаа ч УИХ гаргасан шийдвэрээс хамаарч жагсаал цуглаанаас эхлээд нийгэмд ямар ч байдал үүсч магадгүй хэмээн зарим гишүүн болгоомжилсон аж. Тиймээс Уг хуулийг шууд цуцлахын оронд хэрэгжих хугацааг нь хойшлуулъя гэдэг саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гаргасан. Ингээд тус байнгын хорооны гишүүд өмнөх парламентын баталсан Боловсролын тухай хуулийг хоёр жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн. Гэхдээ уг тэтгэлэг эхний удаад сум, багт ажиллаж байгаа багш нарт хүрэх аж. Харин аймгийн төв болон нийслэлд ажиллаж буй багш, ажилчдыг дараагийн ээлжинд авч үзэхээр болов.
Б.Сэлэнгэ