Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт орууллаа

хоёр сарын хугацаатайгаар Замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай тогтоолын хэрэгжилтийг авч хэлэлцэж дүгнэв. Уг арга хэмжээ нь хэт ачааллыг даван туулах арга зам байгаад зогсоогүй замын ачааллыг 20 хувь буруулсан үр дүнтэй арга хэмжээ болжээ.

Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчид уг арга хэм­жээг үргэлжлүүлэх нь зөв хэмээн үзэв. Харин ч автобусны замын нэгдүгээр эгнээгээр явах хязгаарлалтын бүс Таван шараас Офицеруудын ордон хүртэл үргэлжлэх боллоо.

Хотын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дугаарын хязгаарлалт хэвээрээ үргэлжилнэ. Энэ талаар санал асуулга явуулахад 17 мянган иргэн оролцсон байна. Тэдний 87 хувь нь арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн санал өгсөн байна.

Төрийн өмчийн 100 хувийн Улаанбаатар дулааны сүлжээ компани, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн төрийн өмчийн хувьцааг хуулийн дагуу нийслэлийн өмчид шилжүүлэн авахыг дэмжсэн тогтоолыг баталлаа.

П.ДӨЛГӨӨН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button