Цэцийн дарга ХБНГУ-д
хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид тус улсын хууль зүйн салбарын эрдэмтэдтэй Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаа түүний эрх зүйн зохицуулалт сэдвээр семинар зохион байгуулсан байна. Айлчлалын үеэр манай төлөөлөгчид Холбооны болон зарим муж улсын Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай нарийвчлан судалж танилцжээ.
Мөн ХБНГУ-ын Ханне -Зайделийн сангийн тэргүүн Ханне Цэетмаертай хийсэн уулзалтын үеэр хоёр байгууллагын цаашдын харилцааны чиглэл, төлвийн талаар санал солилцож улмаар зарим асуудлаар хамтран ажиллахаар тодорхой тохиролцоонд хүрсэн байна.