Хатгалынхан сонгуульд оролцох хүсэлтэй

тэргүүтэй хүмүүс өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Учир нь тус тосгоны иргэдийг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй болсон байна.

Хатгал тосгон 3000 гаруй иргэнтэй. Гэтэл Тосгон гэх статусаас болж удахгүй болох сумын ИТХ-ын сонгуульд оролцох боломжгүй болсонд тэд бухимдаж буй гэнэ. Тиймээс тэд энэ асуудалд ямар гарц байгаа талаар судалж, боломж эржээ. Тосгоны иргэдийг төлөөлөн ирсэн төлөөлөгчид энэ байдалд хэд хэдэн гарц бийг хэлэв. Нэгдүгээрт, төр засгийн бүрэн эрхээр энэ асуудлыг шийдэж болно. Хоёрдугаарт, сонгуулийн хуулиа өөрчилж, тосгоныг сонгуульд оролцуулна гэсэн заалт нэмж болох талаар тунгаан бодох хэрэгтэйг хэлсэн юм. Мөн улсын хэмжээнд ганцхан Хатгал тосгон л орон нутгийн сонгуульд оролцохгүй үлдсэн нь шударга бус хэмээн үзэж буйгаа ч илэрхийлэв.

О.Мөрөн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button