Сурагч зөөх автобусыг НӨАТ-аас чөлөөлөх санааг дэмжсэнгүй
сургуулийн хүүхэд бүрийг тусгай автобусаар зөөж байя гэсэн яриа гарсан. Тиймээ өчигдрийн Төсвийн байнгын хорооны хурлаар УИХ-ын С.Одонтуяа ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг зөөх тусгай тоноглол бүхий автобусыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн боловч байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй.
Уг нь 750 сая төгрөгийг хүүхдүүдийг зөөх автобус авчрах зорилгоор төсөвлөсөн. Үүний дагуу тендер зарлаж, автобуснууд хилээр орж ирэхэд бэлэн болсон байна.
Гэвч байнгын хорооны гишүүд Автобус орж ирлээ гэхэд шатахууны мөнгийг хэн гаргах юм. Сургууль нь тэр автобусаа хариулах юм уу. Жолооч нарыг хэн цалинжуулах юм. Уг нь сургуулийн хүүхэд зөөдөг автобустай болох санаа нь зөв. Гэхдээ болохгүй байна. Ийм тодорхойгүй бүрхэг зүйлийг УИХ дэмжихгүй. Шинэ гишүүдэд улсын төсвийн тухай ойлголт өгөх сургалт явуулбал яасан юм. Заримдаа хэцүү байна шүү. гэх мэтээр шүүмжилсэн байна.
Ами
Оллоо.мн