О.Зоригт хурандаагийн эрүүл мэндийн байдал муу байна
Тодруулбал, түүний бие сайжрахгүй цусан дахь сахарын хэмжээ хэт ихэсч, зүрх, үе мөчиндөө нөлөөлж, хөлийнх нь хуруунууд мэдээгүй болсон талаар өмнө нь бид мэдээлж байсан.
Тэрбээр 7 сарын 1-ний хэрэгт буруутгагдаж, Сүхбаатар дүүргийн шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан ч хэвээр баталсан билээ. Тиймээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байгаа юм.