11-р сарын 14 –нд бүх нийтээр амарна гэв

хорооноос оруулж ирсэн. Ингэхдээ Тусгаар тогтнолын өдрөөр /11-р сарын 26-ны өдөр/ бүх нийтээр амардаг байсныг болиулж Эзэн хааны төрсөн өдрөөр амардаг болгох гэнэ.

Энэ талаар хэлэлцэх эсэхийг УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Улмаар Чингис хааны мэндэлсэн өдрөөр амардаг болох, нэршлийн хувьд хэрхэн өөрчлөх зэрэг асуудал бүхий Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд санал хураав. Санал хураалтад 47 гишүүн оролцсоноос 33 нь буюу 70,2 хувийн саналаар энэ өдрийг тэмдэглэдэг болохыг хэлэлцэхээр боллоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button