Боловсролын сайд гэр цэцэрлэг байгуулна
иргэд гэр цэцэрлэг байгуулж ажилгүй иргэд ажилтай хөршийнхөө хүүхдүүдийг саатуулж хамтран ажиллахыг төр зөвшөөрч болох тухай санаа дэвшүүлсэн. Өнөөгийн манай төсвийн чадавхиар нийслэлийг цэцэрлэгээр хангана гэвэл 80 жил шаардлагатай гэдэг. Тэгвэл иргэд хоршин ажилласнаар багаар тооцоход цэцэрлэгийн насны хүүхдийн 20-иос доошгүй хувийг гэр цэцэрлэгээр хүмүүжүүлж болно.
Энэ хэрээр иргэд ажилдаа санаа зоволтгүй явж болно. Гэрээр цэцэрлэгийн насны хүүхэд саатуулж болох талаар Л.Гантөмөр сайд даваа гаригт хэлэлцүүлэг зохион байгуулна. Эдийн засагч мэргэжилтэй сайд өмнө нь төрийн түшээдийг бага оврын унаа хэрэглэх, баяр ёслолын үеэр төрийн түшээд бие биендээ өндөр үнэтэй дарс, цаасан хэвлэлийн мэндчилгээ бус цахим шуудангаар мэндчилгээ илгээх санал гаргаж байсан юм. Хэрэв түүний энэ санаа хэрэгжсэн бол 3-5 сургууль барих мөнгө хэмнэх боломжтой гэсэн судалгаа гарч байсан байна.