Гурван охин-ы Г.Анхмаа хуримын дуугаа захиалжээ

Хамтлагаасаа хамгийн түрүүнд нөхөрт гарч, хөөрхөн охины ээж болсон дуучин Г.Анхмаа ирэх сард хуримлахаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр жүжигчин Т.Билэгжаргалтай гэр бүл болсон ч гэрлэлтээ батлуулаагүй байсан билээ. Тэд оюутан байхдаа Ромео, Жульеттад тоглосноор танилцсан бөгөөд ирэх сарын дундуур хуримаа хийхээр шийдсэн байна.

Т.Билэгжаргал Удам угсаа нэртэй кино найруулж, ажил, амьдралаа зэрэг амжуулж яваа. Харин дуучин Г.Анхмаа охиноо өсгөхийн зэрэгцээ хуримандаа бэлтгээд тун завгүй яваа гэнэ. Тэрбээр хурим найранд уригдвал Энэ хүүхнүүд үү киноны дуугаар ая барьдаг. Харин өөрийнхөө хуриман дээр хамтлагийнхаа бүсгүйчүүдийг энэ дуугаар ая дууны мэнд дэвшүүлэхийг хичээнгүйлэн хүссэн гэнэ шүү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button