Ард түмний шударга их хуралдай-г маргааш зохион байгуулна
Арга хэмжээ маргааш АСА циркт 1000 цагаас эхлэх ба нөгөөдөр МАХН-ын төв байранд үргэлжлэх ажээ. Хуралдайд МАХН, МҮАН, Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам, Монголын Либерал Нам болон Эрс шинэчлэл хөдөлгөөн, Тусгаар тогтнол эвсэл, Цөмийн аюулгүй байдлын төлөө үндэсний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн 20 гаруй байгууллагын төлөөлөл, гишүүд, дэмжигчид оролцох ажээ. 21 аймаг, 9 дүүргээс нийт 2000 гаруй төлөөлөгч оролцох аж.
Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нар илтгэл тавихаас гадна аймаг, дүүргийн төлөөлөл орон нутаг, дүүрэгт тулгамдаад байгаа асуудлыг хөндөн хэлэлцэх гэнэ.
Т.АМУР