Оюутолгой татварын баримтаа дэлгэв

албадын хүлээн авсан гарын үсэг, тамга тэмдэг бүхий хувийг энд нийтэлж байгаагаар баталж байна. Үүнчлэн тус компани Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар, бусад хураамж төлбөрөө тогтмол төлж, тайлагнаж ирсэн билээ. Уурхайн үйл ажиллагаа эхлээгүй байгаа ч Монгол Улсад шууд болон шууд бус татвар, бусад хураамж ба урьдчилгаа төлбөр хэлбэрээр 2010 оноос хойш 2012 оны есдүгээр сарыг хүртэл 1,06 их наяд төгрөгийг оруулсан.

Үүний 437 тэрбум төгрөг нь улс, орон нутгийн төсөвт шууд төлсөн татвар, үлдсэн 623 тэрбум төгрөг нь бусад хураамжийн 15 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн 31 тэрбум төгрөг, мэргэжлийн сургалтын төсвийн санхүүжилт 18 тэрбум төгрөг, бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ-н 231 тэрбум төгрөг болон Засгийн газрын урьдчилгаа төлбөр ба бусад 328 тэрбум төгрөг зэрэг хураамж, санхүүжилт, шууд бус татварын нийлбэр дүн юм гэж Оюутолгой ХХК-ийн санхүү хариуцсан Ерөнхий менежер Жастин Кэйри хэлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button