Дундговийнхон намын харьяаллаар гадуурхагдаж байна

очихын тулд хов жив хөөсөн хүмүүс нэгнийгээ гүтгэж, нэр төрийг нь унагааж байгааг монголчууд хэвийн үзэгдэл шиг хүлээн авах болов.

Яг иймэрхүү хувь заяаг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан гэгч биеэрээ амсаад буй аж. Тэрбээр бусдад гүт­гэгдэж, ажлаасаа халагдсан байна. Түүнийг ажлаас халсан хүн нь тус аймгийн Засаг дарга Д.Чандмань. Ц.Энхсайхан даргыг ажлаас нь халах болсон шалтгааныг учир мэдэх хүмүүсээс асууж тодруулахад Засаг дарга түүнийг ёс зүйн доголдолтой, ажлын хариуцлагагүй гэсэн байх юм.

Д.Чандмань дарга улстөрийн шалтгаанаар намайг ажлаас халсан

Энэ талаар Ц.Энхсайхантай уулзаж, учир байдлыг нь асуухад Би энэ тухай яримааргүй байна гэж нэлээд цааргалсан ч зарим зүйлд хариулсан юм.

-Таныг Д.Чандмань дар­га ажлаас халсан гэх юм. Яагаад халав?

-Он гарангуут намайг ажлаас халсан. Халах бол­сон шалтгаан нь ёс зүйгүй, ажил үүргээ хангалт­гүй биелүүлсэн гэх явдал. Нэг ёсондоо ёс зүйн алдаа дутагдал, зөрчил гар­­галаа гэсэн шалтгаанаар халсан. Гэхдээ би дээрх үндэс­­лэлийг эс зөвшөөрсөн учраас Төрийн албаны зөв­лөлд хандаж, асуудлаа ший­дүүлсэн.

-Төрийн албаны зөвлөл ямар шийдвэр гаргасан бэ?

-Тус зөвлөлөөс хууль зүйн үндэслэлгүйгээр аж­лаас халсан байна гэж үзсэн. Тэгээд эргүүлэн томи­лох тогтоол гаргаж, аж­лын хэсэг байгуулан, шин­жээч то­милсон байсан. Тэглээ ч Төрийн албаны зөвлө­лийн гарга­сан шийдвэр хэрэгжих­гүй байсан учраас би Захир­гааны хэргийн шүүхэд хандсан.

Харин тус шүүх бүх мате­риалыг судалж үзсэн. Тэ­гээд Төрийн албаны зөв­­­­лө­­лийн шийдвэрийг бие­лүү­лэх­гүй байгаа асууд­­лыг хянаж, ажилд эргүү­лэн авах, мөн ажилгүй байсан хугацааны мөнгөн тэтгэмжийг олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Тиймээс ажилгүй байсан хугацааныхаа мөн­гийг авахаар болсон.

-Тэгээд хэзээ ажилдаа оров. Хэдэн сар ажил­гүй байсан гэсэн үг вэ?

-Би ажлаа аваад нэг их удаагүй байна.

Бараг долоон сар ажил­гүй байсан даа.

-Д.Чандмань даргын аж­лаас халах үндэслэлийг хү­лээн зөвшөөрөхгүй байгаа­гаа хэрхэн тайлбарлах вэ?

-Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Эрүүл мэндийн яам, аймгийн ЗДТГ миний ажлыг шалгаж, хангалттай гэсэн үнэлгээ өгсөн. Энэ нь ч үндэслэлтэй. Харин ёс зүйгүй гэдэг нь ганц хоёр хүний хов живээс үүдсэн яриа.

Халах шалтгааныг нь би арай өөр үндэслэлээр тайлбарлана. Үүнийг би улс­­төрийн шалтгаантай гэж үздэг. Засаг даргын зүгээс намайг хүн дарамталдаг, ажил үүргээ хангалтгүй бие­лүүлдэг гэж үзсэн байна билээ. Гэтэл ажил үүргээ хангалттай биелүүлсэн гэд­гийг яам, тамгын газар үнэлээд өгсөн. Мөн айм­гийн ЗДТГ ч ажлаас хала­хаас хэдхэн хоногийн өмнө ямар ч ёс зүйн алдаа байх­гүй гэдгийг албан ёсоор батал­гаажуулсан.

-Таныг ах, дүү ха­маатан саднаа Эрүүл мэн­дийн газарт ажилд оруулсан гэж сонссон?

-Энэ яриад байгаа зүйл бүгд худал гэдгийг шүүх тогтоосон. Хамгийн гол нь би ажилд авч, томилдог эрх мэдэлтэй хүн биш. Тухайлбал, манай хадам ээж аймгийн Нэгдсэн эмнэлэгт ахмадын эмч, эхнэр маань Монголын мянганы сорил­тын санд төслийн багт ажил­ладаг. Үүнд ямар нэг ашиг сонирхол байхгүй гэдгийг ажлын хэсэг тогтоосон.

-Тэгэхээр та одоо нэр төрөө сэрээлгэж, шүүхэд хан­дах уу?

-Тухайн үед би шүүхэд хандаж буруу, зөвөө тог­тоолгож, нэр төрөө сэр­гээлгэнэ гэж бодож байсан. Зөвхөн Дундговь аймагт ч биш улсын эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан учраас хүмүүс намайг ямар хүн бэ гэдгийг мэднэ.

Одоохондоо шүүхэд хан­дах бодол алга. Гэх­дээ миний нэр хүнд маш их унасан. Энэ бүхний дараа надтай Д.Чандмань дарга уулзаж Чи бид хоёрын хооронд юу ч байхгүй шүү. Харин би чамайг хөнд­лөн­гийн шалтгаанаас болж аж­лаас халсан гэсэн. Ер нь Д.Чандмань дарга аж­лаа хүлээж авангуутаа л на­майг ажлаас халах тухай ярьж эхэлсэн. Тиймээс би энэ бүхнийг улстөрийн шалт­­гаантай гэж л ойлгож байгаа.

Үүнийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан хүн зөвлөлийн хурал дээр хэлж байсан. Би 2010 онд аймгийн ИТХ-д байж байгаад төрийн захиргааны албан хаагч гээд чөлөөлөгдөж байсан юм. Одоо би энэ бүхнээс залхсан учраас олон зүйл яримааргүй байна. Яагаад ингэж гүтгээд байгааг нь ойлгохгүй байна.

Гэхдээ яах вэ, би гүт­гүүлж, нэр төрөө сэв­түүлсэн ч шүүх миний буруугүйг тогтоосон учраас сэтгэл амар байна. Эцэст нь хэлэхэд би Д.Чандмань даргын талаар ямар нэг зүйл яримааргүй байна. Дахиж намайг битгий хэлмэгдүүлээсэй л гэж хүсэж байна даа.

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button