Бэлэн гоймон аюултайг солонгосчууд зарлалаа

татгалздаггүй. Тэгвэл бэлэн гоймон тун тааруу хоол гэдгийг үйлдвэрлэгчид нь өөрсдөө батлаад эхэлжээ. Тун саяхан БНСУ-ын томоохон хүнс үйлдвэрлэгчийн нэг болох Нунгшим компанийн бэлэн болон аягатай гоймонгуудаас хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хортой бодисууд илэрснийг Өмнөд Солонгос дахь монголчуудын сайтад мэдээлсэн байна.

Өнгөрсөн зун, зургаадугаар сард хийсэн шалгалтаар дээрх зөрчил илэрч, нэн даруй зөрчлийг арилгах арга хэмжээ авах шаардлага хүргүүлсэн ч компанийн зүгээс өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй ажээ.

Иймээс хэрэглэгчдэд анхааруулан сануулах үүднээс БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар өчигдрөөс эхлэн цацаж эхэлжээ. Халуун усанд хийсэн даруйд идэхэд бэлэн болдог инстант гэгдэх бүх төрлийн бэлэн гоймонг Цельсийн 350-400 градусын өндөр халуунд чанаж үйлдвэрлэдэг байна. Ингэж бэлтгэх явцад гоймонд хүний биед хорт хавдар үүсгэгч Benzopyrene хэмээх бодис үүсдэг болохыг илрүүлжээ.

Нэг кг бэлэн гоймон тутамд 2,04,7 микрограмм Benzopyrene бодис агуулагддаг юм байна. Энэ нь хэвийн хэмжээнээс 3-7 дахин их болохыг сайтын мэдээнд анхааруулжээ. Монголд оруулж ирдэг Нунгшим гоймонгийн дийлэнх нь солонгос шошготой ч Хятадад үйлдвэрлэсэн гоймон байдаг. Хятад гоймонгоос дээр хэмээн хэрэглэдэг Оросын Ролтон гоймон ч хавдар үүсгэгч бодистой гэсэн яриа ч гарсан.

Бэлэн гоймонг өндөр температурт чанаж бэлтгэхэд хавдар үүсгэгч бодис үүсдэг нь нотлогдсон тул аль улсад үйлдвэрлэснээс үл хамааран эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болох нь ийнхүү тогтоогджээ.

Тиймээс эрүүл мэндээ хамгаалъя гэвэл бэлэн гоймон хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button