Багш нарын тэтгэмжийг ирэх оноос олгоно
хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд боловсролын салбарт ажиллагсдад олгох мөнгөн урамшууллын талаар чухал асуудлуудыг хөндөж байв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 30-аад тэрбум төгрөгийн хүрээнд асуудлыг шийдэх гэж байх шиг байна. Уг хуулиар туслах ажилтнуудад урамшуулал олгох асуудлыг дараагийн шатанд шийдвэрлэж эхний ээлжинд багш нарт урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх нь гэж ойлгож байгаа. Уг хуульд боловсролын салбарынхан таван жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах асуудал тусгагдаж чадав уу. Эрүүл мэндийн үзлэгт 2013 оны төсөвт хэчнээн төгрөг төсөвлөгдөж байгаа юм бол. Хэчнээн багш нар хамрагдах тооцоо гарсан бэ.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Боловсролын тухай хуулийн төсөл санаачлагчид нь хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй багш нарт чиглэсэн, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор өргөн баригдсан юм билээ. Ингэхдээ тухайн үеийн төсөвтэй холбож үзэхгүй асуудлыг хэтэрхий хавтгайруулсан байна. Таван жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах хуулийн заалт нь хүчингүй болсон. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн зарим заалт хүчингүй болсон нь уг хуулийн төсөл бүхэлдээ хүчингүй болсон гэсэн үг биш. Төсөвтэй холбогдуулан зарим зүйл нь үе шаттайгаар хэрэгжүүлэх үүднээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр хойшилсон.
УИХ-ын гишүүн А.Тлейхан Хөдөө суманд 25 жил ажилласан дотуур байрны багш 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэмж авах юм уу, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс авах уу. Хуулийн ямар хэсгийг нь хэзээнээс хэрэгжүүлэхээ илүү дэлгэрэнгүй болгохгүй юу. 2013 оноос аль хэсгийг нь 2014 оноос хэрэгжүүлэхээр болсон юм бэ.
БШУ-ы сайд Л.Гантөмөр Уг хуулиар хоёр янзын тэтгэмж байгаа. Нэг нь тэтгэвэрт гарахдаа авах тэтгэмж, нөгөө нь хөдөө суманд ажиллаж буй багш, ажилчид таван жил тутамд нэг удаа тэтгэмж авахаар болсон. Нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар тэтгэвэрт гарах тэтгэмжийг багш, номын санч, аргазүйч, сургуулийн захирал зэрэг сургуулийн сургалттай холбоотой хэсэг нь тэтгэмжээ авах юм. Харин 2014 онд боловсролын салбарын туслах ажилчид тэтгэмжээ авна.
Боловсролын салбарт ажиллагсдын мөнгөн урамшууллыг ингэж хоёр хуваагаагүй бол улсын төсөвт нийтдээ 170 тэрбум төгрөгийн ачаалал үүсэх юм. Тиймээс уг хуулийг бүхэлд нь хүчингүй болгохгүйгээр үе шаттай хэрэгжүүлэх үүднээс хоёр хуваахад хүрсэн байна. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
В.Дондовдорж