Монгол ардын Шударга ёс бүлгэмийн үнэлэлт, дүгнэлт

тогтолцоог АН засч чадлаа. УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан АН-ын зүгээс гуравдагч хүчний төлөөлөл МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН-тай эвсэн Засгийн газраа хамтран бүрдүүлсэн нь сонгогчдын сонголтыг хүндэтгэсэн чухал алхам мөн.

2. УИХ-д хамгийн олон суудал авсан АН-ын фракцуудын төлөөлөл Засгийн газрын бүрэлдэхүүнд тусгалаа олсон нь энэ Засгийн газар сонгуульт хугацаанд тогтвортой ажиллах баталгааг бий болгож байна.

3. Хэд хэдэн салбарын хавсарга болсон зарим яамдыг салгаж, олон агентлагийг цомхотгон чиглэлийн яамдад нэгтгэснээр Засгийн газрын бүтэц зохион байгуулалт оновчтой болов.

4. Урьд өмнө С.Баярын Засгийн газар, С.Батболдын Засгийн газар гэж Ерөнхий сайдаараа овоглодог байсан. Энэ удаа Шинэчлэлийн Засгийн газар хэмээн урдынхаасаа ялгарч, үйл ажиллагаандаа эрхэмлэх чиглэлээрээ овоглож байгаа нь сайшаалтай. Шинэчилж шийдье-222 арга хэмжээг дурдъя.

5. Шинэчлэлийн Засгийн газар иргэддээ нээлттэй байхын төлөө багагүй ажил зохион байгуулж байна. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөг нээлттэй болгосон, иргэдтэй шууд харилцах 11-11 төв зэргийг нэрлэж болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг твиттер, фэйсбүүкээр иргэдэд мэдээллээ шуурхай хүргэж байгаа. Бусад сайд дарга нар ч энэ талаар анхаарах хэрэгтэй, одоо гар утаснаас интернэтэд холбогдох амархан болсон.

6. 2013 оны Улсын нэгдсэн төсвийн төсөлд ирэх жил төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг эрс өсгөхөөр тусгажээ. Засгийн газрын бонд гаргаж гадаадын зах зээлээс оруулж ирэх 5 тэрбум гаруй долларыг томоохон бүтээн байгуулалтын үйлсэд зарцуулах юм байна. Хөдөө орон нутаг, хот суурин газрын дэд бүтэцтэй холбогдох олон асуудлыг энэ том хөрөнгө оруулалтаар шийдэх бүрэн боломжтой. Маргаан дагуулж байдаг УИХ-ын гишүүдийн тойрогт зарцуулах мөнгийг хассан нь тун зөв.

7. Шинэчлэлийн Засгийн газрын хийж бүтээж байгаа ажил эхнээсээ харагдаж байна. Улаанбаатар хотын зам засварт дутагдаж байсан 150 тэрбум төгрөгийг шуурхай шийдэж, энэ ажил дуусах шатандаа оржээ. Хүйтний эрч чангараагүй байхад 1 тонн нь 250 мянган төгрөгт хүрээд байгаа нүүрсний үнийн хөөрөгдлийг зогсоож, 80 мянган төгрөгөөр иргэдэд хүргэх ажлыг Засгийн газраасаа санаачлан зохион байгуулж байгаа нь сайшаалтай.

8. Энэ бүгдээс харахад Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны эхлэл сайн байгаа. Анхаарах зүйлийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ярьсанаа ажил хэрэг болгох хэмээн тодорхойлж байна. УИХ-д хамгийн олон суудалтай, эрх баригч АН улс орны хөгжлийн асуудалд оройлон манлайлагч байх ёстой. Орон нутгийн сонгуулийн өмнө нэг их сүрхий ажил хийгээд байна гэвэл арай өрөөсгөл дүгнэлт болох байх. Цаашдаа энэ эрч хүчээ сулруулж болохгүй гэдгийг онцлон анхааруулж байна.

Хоёр Сөрөг хүчний үйл ажиллагааны талаар

1. 12 жил тасралтгүй эрх барьсан МАН 2012 оны УИХ-д ялагдал хүлээснээсээ хойш, УИХ-ын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахын төлөө ажиллаж ирлээ. Сонгуулийн үр дүнгээр бий болсон шинэ УИХ-ын удирдлага, бүтэц, зохион байгуулалтын ажлыг хэлэлцэх гэж байхад 3 хоног дараалан намын Бага хурлаа хуралдуулж, намын ажлаа төрийн ажил хэргийн өмнө тавьдгаа харуулав. Ингэснээрээ УИХ-д бүлэггүй хоцорч, хууль ёсыг уландаа гишгэж ирснийхээ горыг амсаж байна.

2. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Сонгуулийн хууль зөрчин сонгогчдод эд бараа тараасан нь шүүхээр тогтоогдсон. Нэгэнт хууль зөрчиж сонгогдсон нь тогтоогдсон бол, УИХ-д тангараг өргөсөн эсэхээс үл хамаарч эргүүлэн татах ёстой. Ийм мэдээжийн юман дээр МАН-ынхан зөрүүдэлж, байнгын ажиллагаатай парламентын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахаар санаархаж байгааг буруушааж байна. Сүүлийн 3 удаагийн УИХ-ын сонгуульд МАН сонгогчдод мөнгө тараах, сонгогчдын саналыг саналыг луйвардах зэрэгтээ гаршсан, үүнийг таслан зогсоох ёстой.

Гурав Орон нутгийн сонгуулийн талаар

1. Орон нутгийн сонгууль нь иргэдийн өөрөө удирдах ёсны төлөөлөл болсон аймаг, дүүрэг, сум, хороодын удирдлагыг сонгох сонгууль учир үүнд хаа хаанаа анхаарах ёстой. Орон нутгийн иргэдийн төлөөлөх болон гүйцэтгэх удирдлагад зонхилж байгаа МАН-ын орон нутгийн удирдлагууд хийсэн ажлаа иргэдэд тайлагнахгүй байгаа нь буруу.

2. Орон нутгийн иргэд, сонгогчид 12 жил тасралтгүй эрх барьсан МАН-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа гэдэг нь өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүнгээс харагдлаа. Гэтэл АН-аас удирдлагад нь ажиллаж буй нийслэлийн Хан-Уул дүүрэг, Завхан, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь зэрэг аймагт УИХ болон НИТХ-д нэр дэвшин ялсан хүмүүс цөмөөрөө АН-ын гишүүд байгаа нь анхаарал татаж байна. Бодит байдал дээр ч орон нутгийн удирдлагад зонхилж буй МАН-ын гишүүд санаачлагагүй ажиллаж байгааг дурдах хэрэгтэй.

Монгол ардын Шударга ёс бүлгэм

Холбоо барих

Монгол ардын Шударга ёс бүлгэмийн тэргүүн Галигаагийн Баярсайхан

Утас 88027077, 98187744

E-mail [email protected]

Facebook.com Bayarsaihan Galigaa

Twitter.com @BayarsaihanG

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button