Хүсч байгаа зүйлээ аль хэдийн өөрийн болгосон мэт төсөөлж байгаарай
Та хүсч байгаа зүйлээ аль хэдийнэ өөрийнх болсон мэтээр харж бай. Тэд танд хэрэгтэй болсон үедээ ирнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Ингэвэл таны хүсч байгаа зүйл амархан ирнэ. Хүсэл минь биелэх болов уу, үгүй юу гэж санаагаа бүү зов оо. Түүгээр дутагдаж гачигдаж байна гэж битгий бод. Харин ч эсрэгээрээ тэр бүхнийг таны мэдэлд аль хэдийн байдаг гэж бодож байх хэрэгтэй.
Мөн түүнийгээ авчихсан юм шиг ярьж, бодож, үйл хөдөлгөөн хийх хэрэгтэй. Орчлон ертөнц нэг ёсны асар том толь бөгөөд таталцлын хуулиар таны бодолд давамгайлж байгаа зүйлийг эргүүлэн тан руу тусгадаг. Хэрвээ та ямар нэг зүйлийг байхгүйгээр төсөөлбөл түүнийг гартаа автлаа удаан хугацаа өнгөрөөнө. Тиймээс хүсч байгаа бүх зүйлээ өөрийнхөө гарт байгаагаар төсөөлж байгаарай.