Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн Их сургуульд зочлов

Унгарын нэр хүнд бүхий Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн Их сургуульд зочлов. Тус сургууль нь Төв Ази болон Монгол судлалын чиглэлээр Унгарт төдийгүй Европ дахь эрдэм шинжилгээний томоохон түшиц газар юм.

Монгол Улсын үе үеийн төр, засгийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид тус сургуульд зочлон үг хэлж, лекц уншдаг бөгөөд энэ уламжлалын дагуу ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан Монгол Улсын гадаад бодлого, эдийн засаг,нийгмийн зарим асуудал-аар үг хэллээ.

Монгол судлаач эрдэмтэд, оюутнуудын төлөөлөл оролцсон энэхүү уулзалт халуун дулаан уур амьсгалтай асуулт, хариулт өрнүүлж болохын зэрэгцээ ардын урлаг судлаач оюутнуудын Монгол ардын ая дууны-ны мэндчилгээ уулзалтыг чимж байв.

Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн Их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн дэргэд Монгол Улсыг сурталчлан таниулах Монголын Төв байгуулах санал илэрхийлж, дэмжин ажиллахыг тус тэнхимийн эрхлэгч доктор Агнеш Бирталан хүслээ. Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан монгол судлаач эрдэмтдийн саналыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button