Шадар сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ван Сяолуныг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын эхэнд ноён Элчин сайд Ван Сяолун Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын даргаар Д.Тэрбишдагва сайд томилогдсонд нь баяр хүргээд, хоёр талын стратегийн түншлэлийн харилцаа тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарч, өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн хөгжилд төмөр зам хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзээд төмөр замын санхүүжилт, мөн уул уурхайг түшиглэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд Хятадын тал бүрэн дүүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

Шадар сайд Монгол Улсын үе үеийн Засгийн газар БНХАУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгсөөр ирснийг дуулгаад, сүүлийн жилүүдэд Монгол-Хятадын харилцаа бүх салбарт тасралтгүй гүнзгийрч, хамтын ажиллагааны хэлбэр агуулга баяжиж ирсэнд монголын тал сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, төмөр замын асуудал бол Монгол улсын хөгжлийн гол тулгуур бодлого. Тийм учраас томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх замаар харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг урт хугацаанд хөгжүүлж ирснийг бодит ажил болгон идэвхтэй хамтран ажиллана гэлээ.

Түүнчлэн Оюутолгой төслийг хэрэгжүүлэх нь монголын эдийн засагт чухал нөлөөтэй ч Засгийн газар монголын ард түмний өмнө хүлээх хариуцлагаа сайжруулах үүднээс хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэж Шадар сайд хэлэв. Энэ үеэр Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж, Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комисс, дэд комиссын монголын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж буйг дуулгалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button