Олуулаа нийтийн биеийн тамираар хичээллэв

Сүхбаатарын талбайд боллоо.

Өсвөр үе залуучуудад биеийн тамир спортыг сурталчлах, түүгээр хичээллэж, амьдралын хэвшил болгох замаар эрүүл амьдралын хэв маяг, аливаа саад бэрхшээлийг туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай болгох зорилготой хэмээн өдөрлөгийн зохион байгуулагчид хэлсэн юм. Тус өдөрлөгт нийслэлийн зургаан дүүргийн биеийн тамир спортын газар, хороод, их дээд сургуулиуд, спортын холбоод, Эрүүл мэндийн байгууллагууд оролцлоо.

Мөн энэ үеэр дугуйн парад, бүх нийтийн гүйлт, спортын олон төрлийн тэмцээн, хөгжөөнт тэмцээнүүд болсон юм. Нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор дугуйн параданд МУ-ын гавьяат тамирчин Б.Наранбаатар, Н.Төгсцогт, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нар оролцож, хүүхэд залуусыг спортоор хичээллэхийг уриалсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button