Б.Обама шуурганаас болж ажлаа таслав

сонгуулийн кампанийн арга хэмжээндээ оролцож чадахгүйд хүрчээ. Тэрбээр өнөөдөр Виржини мужид АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтонтой уулзах байсан бөгөөд дараа нь Колорадо-Спрингс хотод очиж арга хэмжээнд оролцох төлөвлөгөөтэй байсан гэнэ. Түүний оронд тэрбээр Вашингтон руу буцаж, хар салхины байдал хэрхэхийг харзнахаар шийдсэн байна.

Цаг уурчдын үзэж байгаагаар хар салхи Америкийн зүүн эрэгт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд одоо Нью-Йоркт дөхөж байгаа тул тус мужид хэдийнэ онц байдал зарлажээ. Сэнди Куба, Ямайка, Гайтийг дайран өнгөрсөн бөгөөд одоогоор энэ хар салхины уршгаар 60 гаруй хүн амь насаа алдаад байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button