Цахим үнэмлэх олгох ажил дуусах шатандаа явж байна
Нийслэл хотын иргэдэд цахим үнэмлэх хүргэх ажил дуусгавар болж байгаа гэнэ. Харин орон нутаг, зарим аймагт тараах ажил хийгдэж байгаа ажээ. Өвөрхангай, Баянхонгор аймгуудын зарим сумдад цахим үнэмлэхийг тарааж эхэлсэн байна. сумдуудад цахим үнэмлэхийг тараах ажил хийгдсэнээр улсын хэмжээнд цахимжуулах ажил дуусна гэж УБЕГ-аас мэдээлэл өгөв.
Харин цахим үнэмлэхээ авснаас хойш өөр газар шилжсэн иргэнийг дахин цахимжуулах ажлыг УБЕГ үргэлжлүүлэн хийх юм байна.
Т.АМУР