Өнөөдөр Нийслэлийн төрсөн өдөр

их хот ойгоо угтаж олон ажил хийсэн, шилдгүүдээ ч тодруулсан. Энэ жил нийслэлийн шилдэг байгууллагаар шалгарсан айл өрх, аж ахуйн нэгжүүдийн шагналыг өнгөрсөн баасан гаригт гардуулсан юм. Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан Монгол глобал ХХК-ийн захирал Б.Ганбаяртай уулзахад Нийслэлчүүддээ 373 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Нийслэлийнхээ тэргүүний аж ахуйн нэгж гэсэн хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Манай байгууллага сүүлийн 10 гаруй жил бүтээн байгуулалт хийхдээ нийслэлчүүдээ ая тухтай байлгахыг зорьж ирсэн. Энэ жил бид Бэлх плаза гээд тохилог үйлчилгээний төвийг хотын захад барьж ашиглалтад оруулсан. Мөн наадмын үеэр Хүй долоон худагт орчин үеийн сонгодог хэлбэртэй бүтээн байгуулалт хийсэн. Энэ бүхнийг маань үнэлж, шилдгээр тодруулсан болов уу. Нийслэлчүүдийн төлөө ая тухтай болоод аюулгүй орчинг бүрдүүлсэн үйл ажиллагааг явуулбал үр дүнд хүрдэг юм байна гэж байлаа.

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжээс гадна Нийслэлийн хүндэт иргэн-ийг энэ үеэр өргөмжиллөө. Хүндэт иргэнээр. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ш.Бира тодров. Мөн нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг Хангарьд одонгоор шагнасан. П.И.Шастины нэрэмжит төв эмнэлгийн дарга, Мэдрэлийн мэс заслын ахмад эмч төрийн соёрхолт Б.Батчулуун, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, чөлөөт бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, МҮОНР-гийн редактор Н.Буянхишиг нар Хангарьд одонгоор энгэрээ мялаав.

Энэ үеэр Нийслэлийн хүндэт иргэн Ш.Бира Хүндэт иргэний шагнал авсандаа их баярлаж байна. Энэ том шагналыг авна гэж зүүдэлсэнгүй. Би 85 жилийн өмнө Өргөөхот буюу Улаанбаатарт төрсөн уугуул иргэн нь Улаанбаатарчуудынхаа төлөө чаддаг бүхнээ хийх юмсан гэж бодож явдаг. Нийслэлийнхээ хөгжлийг нүдээр үзсэндээ баярлаж байна. Хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүгдээрээ зүтгэцгээе хэмээн уриалсан.

Б.Азаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button