Рио Тинто-гийн зөвлөхийг өнгөрсөн баасан гаригт суллав

баасан гаригт сулласан гэдгийг албаны эх сурвалж дуулгалаа.

Эх сурвалжийн хэлж буйгаар Гадаадын хөрөнгө оруулалттай олон компанийг АТГ-аас шалгаж байгаа. Үүнд нь Австрали, Хонконг, Малайз, Монголын олон компани байгаа. АТГ-т шалгаж байгаа хэрэг учраас тэднийхээс баривчилсан бөгөөд хугацаа нь дуусч суллагдсан. Одоо гадуур байцаалт үргэлжилнэ гэв. Саусгоби Ресурс компанийн хуулийн зөвлөх 32 настай Сара Армстронгийг баривчлан шалгах болсон гол үндэслэл нь Саусгоби Сэндс компанийг 150 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм байна.

Түүнийг гадаад улсад гарсан хоёр захиралтайгаа холбоотой байдаг бөгөөд мэдээлэл дамжуулахаар Хонконг руу нисэх гэж байхад нь баривчилсан гэх юм. Мөн нөгөө талаар их хэмжээний мөнгө угаасан хэрэгт ч буруутгаж байгаа юм байна.

О.Сайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button