Ховдын Засаг даргын хэргийг яаралтай шийдэх үүрэг өгчээ
газруудаас нь үүрэг болгосон гэнэ.
Хоёр жил болоход Засаг дарга нарын хэргүүд шийдэгдэж нэлээд хэдэн аймгийн засгууд шүүхээс ял сонсоод байгаа. Харин энэ удаа Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваагийн хэргийг яаралтай шийдэх үүргийг даалгасан тухай баттай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, БНХАУ-аас аймгийнхаа гэрэлтүүлгийн хэрэгслийг авч оронд нь их хэмжээний загас бариулах зөвшөөрөл өгсөн. Мөн Хөшөөтийн нүүрсний уурхайтай холбоотой хэд хэдэн тендер будилаантуулж, танил талдаа давуу эрх олгосон гэх үндэслэлээр Г.Нямдавааг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа.
Түүнчлэн түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг нутагт нь хийхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс байцаагч томилогдон тус аймагт ажилласан талаар албаныхан мэдээлсэн. Мөн удахгүй орон нутгийн сонгуулиас өмнө Увс аймгийн хоёр даргын хэргийг ч шийдэх аж.