Монголын бүсгүйчүүд медаль хүртэж чадсангүй
дэлхийн шилдэг 12 баг өрсөлддөг бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоо Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн урьсан. Энэ нь манай улс жүдогийн хөгжлөөр дэлхийд дээгүүр байр суурьтай яваагийн нотолгоо юм.
Эмэгтэйчүүдийн тэмцээн бямба гаригт болж, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням, Женко клубийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор 52 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ,57кг-д Д.Сумьяа, 63кг-д Ц.Мөнхзаяа, -70 кг-д Ц.Наранжаргал, +70 кг-д П.Лхамдэгд гэсэн ОУХМ цолтой тамирчид хүч үзсэн. Манайхан харьцангуй гайгүй сугалаа татсаныхаа хэргийг гаргаж, Украин, БНСУ-ын багийг тус бүр 32-оор ялсан.
Харамсалтай нь мөнгөн медалийн төлөө Японд 23, хүрэл медалийн төлөө Бразилд 05-аар ялагдсанаар тавдугаар байр эзэллээ. Багийн ДАШТ-ий шигшээ барилдаанд жүдогийн эх орон Япон БНХАУ-ыг 32-оор ялж аваргалсан бол нөгөө хүрэл медалийн төлөөх барилдаанд Куба ОХУ-ын багийг илүүрхсэн. Монголын бүсгүйчүүд 2007 оны багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.
Эрэгтэйчүүдийн ангиллын тэмцээн өчигдөр болж, 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, 73 кг д Г.Одбаяр, 81 кг-д Г.Түвшинжаргал, -90 кг-д Б.Жанчивдорж, +90 кг-д Б.Тэмүүлэн нарын ОУХМ- ууд хүч үзсэн.
Д.Нанжид