Монгол Улс Ямайка улстай дипломат харилцаа тогтооно
Энэ зорилтын хүрээнд Монгол Улс, Ямайка Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч, Ямайка Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Рэймонд Вулфе нар энэ сарын 26-нд Нью-Йорк хотноо гарын үсэг зурав.
Ямайка улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж хамтран ажиллах өргөн боломж нээгдэх юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.